Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 16 га газрыг Төрийн тусгай газраас чөлөөлж, иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн жил бүр яригддаг наадмын шинэ стадионы асуудлыг хэлэлцээд, шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцээд Ажлын хэсэг байгуулахаар болсон. Тодруулбал, Ерөнхий сайд шинэ Цэнгэлдэх хүрээлэнгийн санхүүжилтийг 2020 оны төсөвт суулгаж, барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх үүргийг Ажлын хэсгийнхэнд өгсөн" гэв.