УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ дипломат ажилтнууд их хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-д баривчлагдсан асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ. Тэрбээр тус албан бичигт бичихдээ Монгол Улсыг төлөөлж буй дипломатчид хил дамнасан хар тамхины наймаа хийж байсан нь төрийн хариуцлагагүй байдлаас үүдсэн хэмээн хурцаар шүүмжиллээ. Дэлгэрэнгүйг доорх албан бичгээс уншина уу.