Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг иргэдийн олонх нь дэмжиж байгааг иргэдээс ирүүлсэн санал, олон нийтийн дунд явуулсан судалгаа харуулж байна.
2019 оны зургадугаар сарын 30-ны байдлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 5729 иргэнээс бичгээр болон утсаар 126 200 гаруй санал ирүүлж, дунджаар тэдний 86 хувь нь төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Мөн МЭК судалгааны байгууллагаас хийсэн судалгаанд оролцогчдын 63 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна.