Хонконг БНХАУ-ын бүрэлдэхүүнд эргэн ирсний 22 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан тус аралд аюулгүйн байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ. “ТАСС” агентлагийн мэдээлснээр цагдаагийнхан Хонконгийн төв болон зэргэлдээх бүх гудамжнуудыг хаажээ. Хотын төв руу хэдэн зуун жагсагчид нэвтрэх гэж оролдоод чадаагүй байна. Аюулгүйн байдлын үүднээс энэ жил баярын арга хэмжээний хүрээ мэдэгдэхүйц хумигдсан ажээ. Уригдсан хүний тоо ч харьцангуй багассан гэнэ. Төрийн дууллаар туг өргөх уламжлалт ёслол урьдын адил үзэсгэлэнгийн танхимын өмнөх талбайд бус харин танхимын дотор болжээ. Үүнийгээ зохион байгуулагчид “бороотой цаг ууртай” холбожээ. Мөн баярын үдэш энэ удаа уламжлалт ёслолын буудлагагүй өнгөрөх гэнэ. Энэ цаг мөчид Хонконгийн удирдлага баярын хүлээн авалт хийж байгаа бөгөөд олон хүнийг цугларуулахгүйн тулд хотын метроны хоёр ч буудлыг хаажээ. Гэмт хэрэгтнийг шилжүүлэх хуулийг эсэргүүцэгчид мөн л олон мянган хүний жагсаалын зохион байгуулан өнөөдөр орон нутгийн цагаар 15 цагт явуулах юм байна. Эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлж 5 мянган хуулийн ажилтан нар дайчлагдсан байна. 1997 оны долдугаар сарын 1-нд 150 жил Ир Британийн колони байсан Хонконг Хятадын бүрэлдэхүүнд “хоёр систем-нэг улс” гэсэн зарчмын үндсэн дээр эргэж орсон юм . Тэрнээс хойш эл “капитализмын арал” БНХАУ-ы. Тусгай захиргааны дүүрэг болж, 50 жилийн турш (2047 он хүртэл) гадаад бодлого болон батлан хамгаалахаас бусад бүх асуудлаараа автономит байдлаа хадгалах аж. Хонконг өөрийн мөнгөн тэмдэгтэй, хууль батлах болон шүүхийн системтэй, мөн шилжин суурьших болон татварын бие даасан бодлоготой аж.