Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг нэгтгэх ажил энэ сарын 25-нд эхэлсэн.
Улсын Их Хурлын гишүүд ч мөн төслийг тойргийн иргэд сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох ажил үргэлжилж байна. Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар 58 гишүүн 222 сум, баг, хороонд ажиллаж, 31673 иргэний санал, бодлыг сонсоод байна.
Иргэдийн саналыг цаасаар, утсаар, цахим хуудсаар хүлээн авч байгаа ажээ.