Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам цагаачлалын урсгалаас болж Европ тив исламын эсвэл африкийн улс орон болж магадгүй хэмээн үзжээ. “Европын орнууд цагаачдыг хүлээж авахдаа тэднийг сургаж боловсрол олгоод эх оронд нь тодорхой ур чадвар мэдлэгтэй болгоод буцаах хэрэгтэй” гэж түүний хэлснийг “Dayly Mail” сонин иш татжээ. Далай өмнө шилжих хөдөл хямралын талаар хэд хэдэн зөрчилтэй мэдэгдэл хийж байсан ажээ. 2016 онд тэрбээр Европт “хэтэрхий олон цагаачид байна” гэж мэдэгдсэнээ дараахан нь “цагаачдаас болоод Герман Арабын орон болчихгүй” гэж хэлсэн байна. Европт цагаачлалын хямрал 2015 оноос эхэлсэн юм. Зарим улс орон дөрвөгсөдийг урсгалыг хязгаарлах ёстой гэж үзэж байсан бол Герман улс гаднын аль болох иргэдийг хүлээж авахыг хичээж иржээ. 2015 оноос хойш тус улсад 1,5 сая гаднын иргэд шилжин иржээ.