Венесуэлд төрийн эргэлт хийх гэж байсан этгээдүүд олон арван цэргийн албан хаагчид болон хагас цэрэгжсэн “колективос” нэгтгэлийн гишүүдийг алах гэж байсан талаар тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр мэдэгджээ. Түүний “Зохион байгуулагчид “колективос” нэгтгэлийн 30, 40 эсвэл бүр 60 гишүүдийг буудан алах төлөвлөгөөтэй байсан гэж тэдний нэг нь мэдүүллээ” гэж ярьснийг “Periscope” суваг шууд дамжуулсан байна. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр бол хуйвалдагчид цэргийн баазыг эзлэх “замд нь саад” болсон бүх цэргийнхнийг алах гэж байжээ. “Бид тэднийг эрж хайж, баривчилсаар байна. Өнөөдөр гэхэд л хуйвалдааны гол удирдачдийн нэг болох тэтгэвэрт гарсан генералыг баривчиллаа” гэж Мадуро тэмдэглэжээ. Өмнө нь тус улсын мэдээлэл, холбооны сайд Хорхе Родригес Венесуэлийн эрх баригчид энэ сарын 23-24 шилжих шөнө төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч Николас Мадурог алах гэж байсан оролдлогыг таслан зогсоосон тухай мэдэгдсэн юм. Сайдын хэлснээр бол хэд хэдэн хуйвалдагчид баривчлагдсан бөгөөд тэдний зарим нь хэргээ хүлээсэн мэдүүлэг өгсөн ажээ. Мөн эл хуйвлдааны талаар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мэдэж байсан гэж тэрбээр онцолсон байна. Харин Гуайдо энэ мэдэгдлийг эсэргүүцэн “Тэд хэд дэх удаагаа ийм хэрэгт буруутгаж байгаагийн тоо нь алдагдсан. Бид цэргийнхнийг үндсэн хуулийнхаа талд ороочээ уриа өмнө нь ч тавьж байсан мөн цаашид ч тавих болно” гэж “Franc Press” агентлагт ярьжээ.