Уругвайд өчигдөр эхэлсэн олон нийтийн ажил хаялт улс орны амьдралыг хэсэгчлэн зогсоход хүргэжээ. “Cronista” сайтын мэдээлснээр бол ажил хаялт 24 цаг үргэлжлэх аж. Уг эсэргүүцлийн хөдөлгөөнд тус улсын эдийн засгийн ихэнх салбарынхан, нийтийн тээврийн ажилчид, улсын сургуулиуд, банк болон худалдааны байгууллагууд оролцжээ. Өчигдөр Уругвайн нийслэл Монтевидео хот хөл хөдөлгөөнгүй болжээ. Бразилын эрчим хүчний “Petrobras” компани Уругвайд явуулж буй үйл ажиллагаа зогсоож байгаагаа мэдэгдэн, ШТС- уудаа зарж, олон тооны ажилчдыг халсан явдал ийнхүү Уругвайчуудын эсэргүүцлээ илэрхийлэх шалтгаан болжээ.