Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ. Тухайлбал дээд удирдагч Аяталла Али Хусейн Хоменей болон бусад албаны хүмүүс уг хориг арга хэмжээнд өртсөн байна. “Ираны дээд удирдагч бол тус дэглэмийн дайсагнасан бодлогын гол хариуцагч юм” гэж Трамп хоригийг танилцуулах үеэр мэдэгджээ. Уг хориг Ираны удирдагч Аятолла Хаменейг гадаад санхүүгийн эх үүсвэртээ хандах эрхгүй болгож байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Ираны арми АНУ-ын тагнуулын дроныг пуужингаар харваж унагасны хариуд уг хоригийг тавьж байгаа ажээ. Харин Ираны тал дроныг өөрийн агаарын хилд нэвтэрсэн гэдэг үндэслэлээр унагаснаа зөвтгөж байгаа юм. Уг хориг Ираны дэглэмийг сөхрүүлж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзаж, бүс нутагт террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагааг дэмжихээ зогсох хүртэл үргэлжлэх гэнэ. Ираны армийн пуужинд оногдож унасан АНУ-ын дроны өртөг $130 сая бол газрын тосны экспортод тавьсан хоригоос Иран улс өдөрт $120 сая орчмыг алдаж байгаа гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.