АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Тармп энэ сарын 28-29 өдрүүдэд Осака хотод болох “Их 20”- ийн чуулганаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэдгийг Цагаан ордны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ. Хэдий хоёр орны тэргүүн нарын уулзалт албан ёсных биш ч Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй бүс нутгийн аюулгүйн байдал тэр дундаа Иран, Украин, Ойрх Дорнодын талаар ярилцахаас гадна зэвсгийн хяналт мөн хоёр талын харилцааг сайжруулах тухай асуудал хөндөгдөх аж. Үүнээс гадна Трамп Путинтай “Америкийн сонгуульд” хөндлөнгийн оролцооны талаар ярилцах нь дамжиггүй талаар Цагаан ордны төлөөлөгч тодруулжээ. Мөн “Их-20”-ийн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Герман, Австри, Турк, Саудын Араб, Япон зэрэг улсын төр засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийх гэнэ. Харин БНХАУ-ын дарга Ши Жинпинтай нүүр тулан уулозах эсэхийг Цагаан ордны төлөөлөгч баттай хариу өгөөгүй байна.