АНУ-ын Конгрессын гишүүн Жо Сестак тус улсын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо албан ёсоор мэдэгджээ. Америкийн усан цэргийн генерал асан тэрбээр энэ тухайгаа өчигдөр өөрийн цахим хуудсаараа зарласан байна. “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргаж эн мөчид надтай цуг байгаа та бүхэнд талархаж байна” гэж Жо Сестак хэлсэн байна. Конгрессын гишүүний үгээр бол тэрбээр өөрийн эл шийдвэрээ Ардчилсан намаас нэр дэвшигчдээс хожимдож гаргасан явдал түүний охин хавдрын эмчилгээ хийж байсантай холбоотой гэнэ. Сестак өөрийн мэдэгдэлдээ ажилчин ангийн ашиг сонирхлын төлөө илүү анхаарахаа онцлохын зэрэгцээ “Манай улсад эдийн засаг, дипломат бодлогоос эхлээд бидний үнэт зүйлс, манай улсын зэвсэгт хүчний чадал, түүний хязгаарлалтыг харгалзан үзэх хүртэл манай агуу үндэстний олон талт онцлогийг харж чаддаг өргөн туршлага мэдлэгтэй ерөнхийлөгч нэн шаардлагатай байна” гэжээ. Жо Сестак Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэшиж буй 24 дэх улс төрч болжээ.