Умард Солонгост төрийн айлчлал хийхээр ирсэн БНХАУ-ын дарга Ши Жинпин болон түүний гэргийг Пэн Лиюань нарыг Пхеньяны нисэх онгоцны буудал дээр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун гэргий Ли Соль Жу гийн хамт угтан авчээ.
Хоёр орны тэргүүн нар нисэх онгоцны буудлаас ирэхдээ задгай автомашинаар явсан бөгөөд Кумсусаны ордон хүртэлх замд тэднийг хэдэн зуун мянган Пхеньянчууд угтан жагссан байлаа.
Хоёр орны тэргүүн нарын албан ёсны уулзалт хэлэлцээр Пхеньян дахь Кумсусаны ордонд болжээ. Умард Солонгост айлчилсан гадаадын төрийн тэргүүнүүдээс анх удаа Ши Жинпинийг энэ ордонд хүлээн авсан байна. Уулзалтаар талууд хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцаанд түүхэн шинэ эрэн эхлүүлэхээр тохиролцжээ. Хоёр улсын удирдагчид өөр бусад өргөн хүрээтэй асуудлуудыг ярилцсаны дотор Солонгосын хойгийн нөхцөл байдал чухал сэдвийн нэг байсан бөгөөд Ши Жинпин АНУ-тай хийж буй цөмийн зэвсгийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Унаас хүссэн тухай Хятадын Гадаад яам мэдээлжээ.
Орой нь Ши Жинпин гэргийн хамтаар Пхеньяны “Майн нэгэн” цэнгэлдэх хүрээлэнд гимнастикийн болон урлагийн Олимпын нээлтийн хэмжээний нүсэр том тоглолтыг сонирхжээ. Тоглолтод Умард Солонгосын удирдагч гэргийн хамт байлцсан байна.