Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдсанаар Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг сэжигтнээр баривчилсан байна.