БНХАУ-ын дарга Ши Жинпин өнөө өглөө БНАСАУ-д хүрэлцэн ирсэн тухай Хятадын төв телевизийн суваг мэдээлжээ. Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийх бөгөөд энэ нь Хятадын удирдагч 14 жилийн дараа тус улсад айлчилж буй явдал аж. Ши Жинпинийг Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн Комиссын дарга Ян Зечи, Гадаад хэргийн сайд Ван И, Үндэсний хөгжлийн шинэчлэлийн хорооны дарга Хэ Лифэн зэрэг албаны хүмүүс дагалдаж яваа юм байна.