УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 62 гишүүн оролцсоноос 61 нь дэмжиж, 98,4 хувийн саналаар баталлаа. Харин Ц.Даваасүрэн гишүүн саналыг дэмжээгүй байна. Ингээд төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ажлын хэсгийг томилох юм. Үүнээс 30 минутын дараа УИХ-ын чуулган дахин хуралдана.