Египетийн Ерөнхийлөгч асан “Исламын ахан дүүс” байгууллагын тэргүүн Мохамед Мурси шүүхийг танхимд гэнэт нас барсан тухай тус улсын Үндэсний телевизийн суваг мэдээлжээ. 67 настай Мурсийг тагнуулын хэрэгт буруутган шүүж байжээ. Мохамед Мурси нь 2012 онд “Арабын хувьсгалын” үйл явдлын үеэр Хосни Мубаракыг түлхэн унагасны дараа ардчилсан сонгуулиар гарч ирсэн анхны ерөнхийлөгч ажээ. Гэвч 2013 онд цэргийнхэн түүнийг албан тушаалаас нь огцруулсан бөгөөд засгийн эрхэнд Абдул-Фаттах ас-Сиси гарч ирсэн юм. Тэрээр Мурсийгийн удирддаг “Исламын ахан дүүс” байгууллагыг террорист бүлэглэл хэмээн зарласан аж. 2015 онд Мохамед Мурсийг баривчлан 20 жилийн хорих ял оноожээ. Түүнийг Ерөнхийлөгч байхдаа өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг баривчилж, тамлах тушаал өгсөн гэж буруутгасан байна. Египтийн төрийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол ерөнхийлөгч асан зүрхний хурц дутагдлын улмаас нас баржээ.