БНХАУ-ын дарга Ши Жинпин энэ сарын 20-21өдрүүдэд БНАСАУ-д төрийн айлчлал хийх тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. “Ши Жинпин БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар Пхеньянд хоёр өдөр айлчилна” гэж тус агентлаг Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцааны хэлтсийн төлөөлөгч Ху Жаомины үгийн иш татжээ. Айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдаж байгаа бөгөөд геополитикийн нэн чухал ач холбогдолтой хэмээн тооцож байгаа аж. Сүүлийн 14 жилийн хугацаанд Хятадын төрийн тэргүүн анх удаагаа Умард Солонгост очиж байгаа нь энэ юм байна.