Өчигдөр /2016.06.16/ Хонконгт тус арлын эрх баригчдын хэрэгтэн шилжүүлэх тухай төслийг цуцлалгүй түр зогсоох шийдвэрийг эсэргүүцэн хэдэн мянган хүн жагссан тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ. Бямба гарагт Хонконгийн Засаг дарга Кэри Лэм хэрэгтэн шилжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийг түдгэлзүүлсэн тухай зарласан аж. БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн Засгийн газрын уг шийдвэрийг ойлгож, хүндэтгэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн ч эсэргүүцэгчид хуулийy шинэчилсэн хувилбарыг хүчингүй болгохыг шаардаж мөн Засгийн газрын тэргүүн Карри Ламыг ард түмнээсээ уучлал гуйхыг шаарджээ. Энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөн ойролцоогоор 2,0 сая хүн оролцож хотын төв гудамжнуудыг хаасан байна. Жагсаал эхэлснээс хойш зургаан цагийн дараа Карри Лам засгийн газрын мэдэгдэл хэлбэрээр олон нийтээс уучлал гуйжээ.Өнгөрсөн лхагва гарагт уг хуулийг эсэргүүцсэн ээлжит жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч 72 хүн гэмтэж 11 хүн саатуулагдсан юм.