Энэтхэгийн засгийн газар АНУ-ын 28 нэр төрлийн импортын бараанд нэмэлт татвар ногдуулсан тухай баримтыг Gazette of India сонин нийтэлжээ. Шинэ татвар өчигдрөөс /2016.06.16/ хэрэгжиж эхэлсэн байна. АНУ тус улсын ган хөнгөн цагаан бүтээгдэхүүнд өндөр татвар оноосны хариу арга хэмжээ аж. Өндөр татвартай болж байгаа Америк бараанууд нь бүйлсийн самар, алим, хушга зэрэг хүнс, хөдөө аж ахуйн голдуу бараанууд байна. Энэтхэгийн сангийн яам шийдвэрээ “ард түмний ашиг сонирхол” гэж тайлбарлажээ. Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг болон Турк улсад үзүүлдэг худалдааны хөнгөлөлтөө цуцалжээ. Үүнийгээ тэрбээр “Энэтхэг улсыг зах зээлд ижил тэгш, хүртээмжтэй нэвтрэх боломжийг АНУ-д олгож чадаагүй” хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн оны зургадугаар сард Энэтхэгийн тал хариу арга хэмжээ авахаа зарласан ч хоёр орны хоорондын худалдааны хэлэлцээрийн үр дүнг хүлээн хойшлуулаад байжээ. Өмнө нь Энэтхэгийн $5.6 тэрбумын дүнтэй бараа импортын татваргүй АНУ-ын зах зээлд нийлүүлэгддэг байсан бол Трампын шийдвэрээр татвартай болж байгаа юм. Энэтхэгийн засгийн газар хариу арга хэмжээгээ хэрэгжүүлснээр АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүн 70 хувийн өндөр татвар төлдөг болж байна.