Британийн Консерватив намын дарга буюу Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөх эхний тойргийн сонгуульд тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон тэргүүлж байна. Нууц санал хураалтын дүнгээр Жонсон 300 саналаас 114 саналыг авчээ. Түүний найман өрсөлдөгчийн хоёр нь 17 саналын босгыг давж чадалгүй уралдаанаас буусан байна. Дараачийн санал хураалт энэ сарын 17-23 хооронд явагдана. Харин тус намын бүх 160,0 мянга гишүүд үлдсэн хоёр нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх ажээ.