Хэнтий аймгийн нутаг дахь зарим голын усны түвшин огцом нэмэгдэж, үерлэсэн гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Түүнчлэн баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр өнөөдөр, баруун, төв, говийн бүсийн аймгуудын ихэнх нутгаар маргааш, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн бүсийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагынхан аялж, зугаалахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол, усны ойролцоо буух, эрэг дагуу хүүхдээ тоглуулах зэргээс зайлсхийж, бага насныханд тавих хараа, хяналтаа сайжруулан, суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь, эд хөрөнгийг хамгаалж, ослоос урьдчилан сэргийлэхийг сануулсан юм.