Төрийн байгуулалтын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь дэмжсэн юм. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
ШУУД ҮЗЭХ: