Английн Дотоод хэргийн сайд WikiLeaks- ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөхийг хүссэн АНУ-ын Хууль зүйн яамны баримтад гарын үсэг зуржээ. Энэ тухайгаа Сахид Жавид өнөөдөр “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Ингэхдээ тэрбээр эцсийн шийдвэрийг Лондонгийн шүүх гаргахыг онцолжээ. “АНУ-аас Ассанжийг шилжүүлэхийг хүссэн бичиг ирсэн бөгөөд маргааш энэ асуудал шүүхээр орно. Би өөрийн зүгээсээ хүсэлтийг зөвшөөрсөн гарын үсгээ зурсан” гэж Жавид хэлсэн байна.Өмнө нь энэ сарын 11-нд АНУ-ын Хууль зүйн яам Жулиан Ассанжийг шилжүүлэх хүсэлт явуулснаа баталсан юм. Лондонгийн шүүх тавдугаар сарын 1-нд WikiLeaks- ийг үүсгэн байгуулагчийг батлан даалтын нөхцөлийг зөрчсөнд буруутган 50 долоо хоног саатуулан хорих ял оноосон бол АНУ Ассанжид хакерын үйл ажиллагаа явуулсан гэж 175 жилийн хорих ял өгөхөөр цэхэж байна.