Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хала сэлгээ үргэлжилсээр байна. Тэрээр өчигдөр /2019.06-11/Украины 24 бүс нутгийн 15-ийнх нь удирдлагыг сольжээ. Өмнө нь Зеленский хэвлэлийн төлөөлөгч Юлия Мендел ерөнхийлөгчийг орон нутгийн удирдлагыг бүхэлд нь өөрчлөхийг шаардаж байгаа тухай мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр "бүс нутгийг тэргүүлэх шинэ мэргэжилтнүүдийг эрж хайх үйл явц үргэлжилж байгаа" ажээ. Үүнээс гадна Украины Аюулгүй байдлын албаны хоёр орлогч дарга Олег Фройв, Владислав Косинский нар халагдсан байна. Мөн тус улсын Ерөнхий прокурор Юрия Луценког үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалд Ерөнхийлөгч гарын үсгээ зуржээ.