Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргээр яллагдагчаар татагдан, цагдан хоригдож байгаа Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар түүнийг суллуулах хүсэлт гаргажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч хүлээн авахаас татгалзжээ.