Берлин дэх Грекийн элчин сайд Германы ГХЯ-нд дэлхийн I болон II дайн үеэр Грек улсад Германы учруулсан хохирлыг нөхөн төлбөрийг олгохыг уриалсан албан нот бичгийг дамжуулжээ. “Грекийн засгийн газар Германы эрх баригчдыг Грекийн ард түмэнд ёс суртахууны болон материаллаг асуудлын хувьд чухал ач холбогдолтой эдгээр шаардлагуудын бодит сэтгэл ханамжийг хүлээн зөвшөөрөхийг уриалж байна” хэмээн тус баримтад бичжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Грекийн парламент Германы Засгийн газраас Дэлхийн II дайны үеэр учруулсан сүйрэл хохирлын нөхөн төлбөрийг олгохыг шаардсан санаачилгыг бүрэн дэмжсэн аж. “Эл шаардлага нь түүхэн бөгөөд ес суртахууны үүрэг юм” гэж Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас байр сууриа илэрхийлсэн байна. Нөхөн төлбөрийн асуудал хоёр улсын хооронд 1995 оноос хойш яригдаж байгаа аж.