Энэ сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осакад Их 20-ын ээлжит уулзалт болох гэж байгаа. Тус уулзалтын үеэр АНУ болон Хятад улсын тэргүүн нар хоёр улсын худалдааны маргааны асуудлаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Хэрэв энэ уулзалтад Ши Жиньпинийг ирэхгүй бол Хятадын импортын бараанд шинэ татвар оногдуулна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр CNBC сувагаар ярьжээ. Тэрээр Ши Жиньпинтэй уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Хэрвээ тэр ирэхгүй бол намайг гайхшруулсан хэрэг болно. Ирэхгүй гэж би лав дуулаагүй юм байна” хэмээн ярьсан байна. Өмнө нь Хятадын засгийн газрын төлөөлөгч хэвлэлд ярихдаа Трамп-Шигийн уулзалтын талаар ямар нэг мэдээлэлгүй байгаагаа хэлж байсан юм. Хоёр улсын худалдааны худалдааны хэмжээг тэнцвэржүүлэх яриа хэлэлцээр олон сар үргэлжилсэн ч өнгөрсөн сард мухардалд орж эцэст нь худалдааны дайн болоод байгаа билээ. Америкийн талд $200 тэрбумын дүнтэй Хятадын бараанд импортын 25 хувийн татвар оногдуулаад байгаа бол Хятадын засгийн газар хариуд нь Америкийн $60 тэрбумын бараанд оноох татвараа нэмэгдүүлсэн юм. Дональп Трампын өчигдрийн мэлэгдлээр бол дахин $300 тэрбумын дүнтэй бараанд нь импортын татвар оногдуулж магадгүй юм байна.