ХЗДХЯ-ны гадаа АН-ын дэмжигчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарыг орцрохыг шаардан жагслаа. Жагсагчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг таван асуудлаар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй учраас ХЗДХ-ийн сайдын албан тушаалд тэнцэхгүй хэмээн үзэж жагсаал зохион байгуулав.
2017 онд Ш.Раднаасэд болон Ц.Нямдорж нь Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт саналыг өргөн барьж батлуулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгон бууруулсан нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн давуу байдал бий болгосон нь иргэдийг бухимдуулж байна.
Мөн Ц.Нямдорж нь өөрийн хүү Н.Анхбаярт төрийн сангийн зээлээр гадаадад суралцах эрх олгосон, Австрали улс руу элчин сайдаар томилсон зэрэг олон асуудлуудыг жагсагчид эсэргүүцлээ.