Финляндын шинэ Ерөнхий сайд Социал-демократ намын дарга Антти Ринне болсон тухай “Yle” мэдээлжээ. 56 настай эл улс төрч өмнө нь Сангийн сайдын албыг хашиж байсан бөгөөд 2014 оноос хойш Финляныд Социал-демократ намыг тэргүүлэх болсон туршлагатай улс төрч аж. Энэ оны дөрөвүгээр сард болсон Финляндын парламентын сонгуульд Антти Ринне өөрийн тэргүүлсэн намаа үнэмлэхүй ялалтад хүргэсэн юм. Эдускунтагийн (Финляндын нэг танхимт парламент) 200 депутатын 111 нь түүнийг Ерөнхий сайд болгоход төлөө саналаа өгчээ. Шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын шинэ сайд нар өчигдөр /2019.06.06/ парламентын танхимд тангаргаа өргөжээ. Шинэ засгийн газрын 58% хувийг эмэгтэйчүүд эзлэхийн зэрэгцээ насны хувьд нэлээн залуужсан тухай “Yle” тэмдэглэсэн байна. Антти Риннегийн толгойлсон засгийн газрын хамгийн залуу сайдад 31 настай Катри Кульмуни гэдэг эмэгтэй Эдийн засгийн яамыг толгойлох болсон бол 61 настай архаг улс төрч Пекка Хаависто Гадаад хэргийн сайдад томилогджээ. Өмнөх Засгийн газрын гишүүдээс нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байсан Анника Саакко л үлдэж Шинжлэх ухаан соёлын яамыг хариуцах болсон байна.