УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилохыг дэмжсэн. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн юм. Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан их хурлын даргад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.