Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт зургаан асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүнд:
- “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт;
- Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал;
- Улсын Их Хурлын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайлан;
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нар 2019.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын гишүүд 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.