Өнөө жил АНЭУ-д зохион байгуулсан жиү жицүгийн ДАШТ-ий өсвөр үеийн хөвгүүдийн 45 кг-д “Шинэ бадрах” дэвжээний бөх Б.Шинэтулга түрүүлж, дэлхийн аварга болсон. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар сургуульд сурдаг тэрбээр өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль авсан амжилтаа ахиулсан билээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил түүнийг гурван сая төгрөгөөр шагнан, амжилтыг нь мялаасан юм. Дасгалжуулагч Д.Бадрахын шавь, хэдхэн хоногийн өмнө БНХАУ-д болсон олон улсын тэмцээнд түрүүлсэн Б.Шинэтулга шагналынхаа мөнгөөр нутгийнхаа 20 га газарт мод тарьсан нь олны талархлыг хүлээв.