Түрээсийн орон сууцны асуудлаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулж байна. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцны асуудлаар шийдвэр гарсан. Өмнөх Засгийн газрын үед хөрөнгийн асуудлаас болж зогссон байсан 1542 айлын орон сууц байгаагаас Улаанбаатарт 972 айлын орон сууц байгаа. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа 2”-т 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулж байгаа. Уг барилгын газрыг болон дэд бүтцийг Төрөөс шийдэж, Түрээсийн орон сууцны зориулалтаар ашиглана.
Нийслэлд баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж, харин Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. Харин орон нутгийнхийг аймгийн Засаг даргад шилжүүлсэн.
Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн. 1 мкв-ийн үнэ 1 сая 460 мянган төгрөг болж байгаа" гэв.