Уппсала хотын тойргийн шүүх “Wikileaks”-ийн үндэслэгч Жулиан Ассанжийг баривчлан саатуулах зөвшөөрөл олгоогүй тухай “The Lokal” мэдээлжээ. Даваа гарагт /20419.06.03/ болсон шүүх хурал дээр Ассанжийг мөрдөн шалгах ажиллагаатай хамтраагүй тул түүнийг Шведэд баривчлан саатуулж байцаах ёстой гэсэн прокурорын дүгнэлттэй шүүх санал нэгдээгүй байна. Өнгөрсөн тавдугаар сард Шведийн прокурорын газар 2010 онд Ассажийн эсрэг өдүүлсэн хүчингийн гэх хэргийг эргэж сэргээсэн юм. 2017 онд уг хэргийн урьдчилсан мөрдөх шалгах ажлыг цуцалсан ажээ. Их Британи улсад батлан даалтаар суллагдах нөхцөлийг зөрчсөн хэргээр 50 долоо хоног саатуулагдах ялаа эдэлж байгаа Асаажийг Швед улсад шилжүүлэх нөхцөл нь бүрдсэн тухай өмнө нь Шведийн прокурорын газраас мэдэгдсэн юм.