АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ИХ Британи улсад төрийн айлчлалаа хэл ам шуугиан дагуулсаар эхэллээ. Ерөнхийлөгчийн онгоц арлын улсад газардахаас өмнө Трамп өөрийн Твиттер хуудаснаа Лондон хотны захирагч Садик Ханыг “бүтэлгүйгээр” дуудан “Садик Хан Лондон хотын захирагчийн ажлаа маш муу хийдэг бололтой. Тэрээр Их Британийн хамгийн гол түнш улсынхаа Ерөнхийлөгчид дайсагнасан хандлагатай байгаа нь үнэхээр тэнэг. Тэрээр маш лазан нөхөр юм. Намайг янз бүрээр гоочилж байхынхаа оронд хотынхоо гэмт хэрэгтэй тэмцмээр юм. Хан надад Нью-Йорк хотын захирагч асан мулгуу, бүдүүлэг Де Блазиог санагдуулж байна” гэж бичжээ.
Өмнө нь Садик Хан АНУ-ын Ерөнхийлөгч Трапыг Британийн нийслэлд ийнхүү сүртэй хүлээж авахаар хүн биш хэмээн мэдэгдсэн юм. Трампын айлчлалыг дэмжихгүй байгаа нь ганцхан Лондонгийн захирагч биш ажээ. Британийн Нийтийн танхимын тэргүүлэгч Жон Беркоу мөн л түүнийг парламентад үг хэлэхийг эсэргүүцэж байгаагаа дахин хэлжээ. Тэрбээр 2017 онд АНУ-ын Ерөнхийлөгчийг Их Британид айлчлахаас өмнө 900 жилийн түүхтэй Вестминстерийн ордонд түүнийг хүлээн авахаас татгалзаж буйгаа илэрхийлж байсан юм. Гэсэн Трампын айлчлал хатан хааны урилгаар хийгдэж байгаа тул Их Британи Дональд Трампыг төрийн хэмжээнд ёслол төгөлдөр хүлээн авлаа.
Харин Лондон хотын гудамжаар алтадсан сүйх тэргээр Букенгемийн ордонд хүрэх төлөвлөгөө эсэргүүцлийн жагсаалаас болж өөрчлөгдөн онгоцны буудлаасаа шууд нисдэг тэргээр хааны ордны талбайд буужээ. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелани Трампыг хатан хан II Элизабет, ханхүү Чарльз , гүнгийн авхай Камила нар алтан сүйх тэргийг ёслолны буудлагаар нөхөн хүндэтгэл үзүүлэн хүлээн авчээ. Энэ өднийхөө орой хатан хаан II Элизабет Америкийн төрийн тэргүүнд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд 170 гаруй хүн уригдан оролцсон байна.
Харин уг арга хэмжээнд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн бодлогыг эсэргүүцэгчид Жереми Корбин (Их Британийн Хөдөлмөрийн намын удирдагч) Парламентын дарга Жон Беркоу зэрэг олон улс төрчид ирээгүй байна. Мөн хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн Сассекийн гүнгийн авхай Меган Макл оролцоогүй байна. Тус улсад ирхээсээ хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп Меган Марклыг “таламжгүй хүн” гэж хэлсэн тухай хэвлэлд нийтлэгдсэн аж. Төлөвлөгөө ёсоор Дональд Трамп өнөөдөр Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтай уулзах ёстой аж.