Тайванийг салгах гэсэн гаднын аливаа оролдлогод БНХАУ-ын Зэвсэгт хүчин хариу үзүүлэхээ тус улсын Батлан хамгаалахын сайд Вей Фенхэ өчигдөр Сингапур улсад болж байгаа Номхон далайн Азийн бүсийн аюулгүйн байдлын олон улсын хурлын үеэр мэдэгджээ. “Хятад улс хэзээд нэгдмэл нэг улс байх болно. Гадаадын аливаа хөндлөнгийн оролцоо амжилт олохгүй. Хэрэв хэн нэгэн Тайванийг Хятадаас салгах гэж оролдвол манай улсын зэвсэгт хүчин шаардлагатай хариуг үзүүлэх болно” гэж тэрбээр хэлсэн байна. Тэрбээр АНУ-ын зүг тодорхой заналхийлэл илгээгээгүй ч түүний хэлсэн үгэнд Вашингтоны үйлдлийг шүүмжилсэн өнгө давамгайлж байжээ. Вэй Фенхэ АНУ-ын эрх баригчдыг Тайванийг дэмжиж стратегийн чухал усан зам тэр дундаа Тайванийн хоолойд хамтарсан цэргийн сургууль хийснийг буруу шаасан байна. Ингэхдээ Батлан хамгаалахын сайд Хятад Америкийн хооронд гарах аливаа зэвсгэт мөргөлдөөн амйшигт үр дагавар дагуулахыг анхааруулжээ. “ Бидний хооронд зэвсэгт мөргөлдөөн эсвэл дайн гарвал тэдний хувь төдийгүй дэлхийн сүйрэл болохыг хоёр тал аль аль нь ойлгож байгаа” гэснийг “Reuters” агентлаг дамжуулжээ