АНУ-ын асуудлыг хариуцсан Умард Солонгосын тусгай элч Ким Хёк Чол болон гадаад хэргийн яамны дипломат албаны зарим хүмүүсийг тус улсын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Ханойн уулзалтын дараа цаазалсан тухай Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонин эх сурвалжаа дурдан мэдээлжээ. Мөн Умард Солонгосын удирдагчийн нэгдүгээр орлогч Ким Ён Чолыг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр орон нутагт цөлсөн байна. Эдгээр хүмүүсийг АНУ болон БНАСАУ-ын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын үеэр Америкийн удирдагчтай тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн шалтгаанаар ийнхүү цаазалжээ. Тэр байтугай их удирдагчийн эмэгтэй мөн л хариуцлага алдсан шалтгаанаар эрх мэдлээ хасуулсан байна. Ханойн уулзалтаас хойш Ким Ёо Жон олны өмнө ил гарахгүй байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.