Австрийн шилжилтийн Засгийн газрыг шүүгч Бригитте Бирляйн тэргүүлэх болжээ. Тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй канцлер болж байгаа нь энэ юм байна. “Би Австри улсын канцлерт Бригитте Бирляйныг томиллоо. Энэ хариуцлагатай албанд зүтгэх зөвшөөрлөө өгсөн түүнд талархаж байна” гэж тус улсын Ерөнхийлөгч Александр ван дер Беллен өөрийн Твиттер хулдсандаа бичсэн байна. Бригитте Бирляйн Австрийн Засгийн газрыг 2019 оны 9-р сард парламентын урьдчилсан сонгууль болтол тэргүүлэх аж. Сануулахад энэ сарын 28-нд Австрийн Үндэсний зөвлөлийн (парламент) ихэнх гишүүд канцлер Себастьян Курцад итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсний дараа Ерөнхийлөгч Александр ван дер Беллен түүний тэргүүлсэн Засгийн гарыг огцруулсан билээ. Ноён Курц сонгуулийн дараа албан тушаалдаа эргэж ирнэ гэсэн бодолтой байгаа аж.