Ардчилсан нам УИХ дахь сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцэл эхлүүллээ. "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-д оролцогчид УИХ болон Засгийн газрыг тарахыг шаардлаа. Учир нь улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл, төрийн хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй явдал, үнийн өсөлт, Монголбанкны бодлогын алдаа, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгэмд үүсээд буй эмх замбараагүй байдлыг өнөөгийн эрх баригчид зогсоох чадамжгүй гэж үзэж байгаа юм.