Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдсан байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд чөлөөт бүсийн дохиолол хамгаалалтын нэгдсэн систем байгуулах тухай, “Найрамдал” цогцолборын талаар авах арга хэмжээний тухай зэрэг нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.