ЦУОШГ-аас 2019 оны тавдугаар сарын 20-ноос 27-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарах гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар, 27-нд зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 22, 25-нд зарим газраар, 23-24-ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлээр дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурга. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд зарим газраар тур зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 29-34 градус дулаан. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 23-24-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур дулаарч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 25-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.