Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ.
Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд тавдугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд тавдугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ.
Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой юм.
Тавдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээгээр 33.5 мянган га-д үр тариа, үүнээс 31.4 мянган га-д улаанбуудай, 800 га-д төмс, 669 га-д хүнсний ногоо, 1901 га-д тэжээлийн, 5706 га-д тосны ургамал, нийтдээ 42.5 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 8.7 хувьтай, төмс 5.8хувь, хүнсний ногоо 7.5 хувьтай явагдаж байна.
Хаврын тариалалтад зориулан 228 аж ахуйн нэгж, иргэнд 9.7 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 225 аж ахуйн нэгж, иргэнд 1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгожээ.
Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Энэ сарын 14-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхи шуурга ихтэй байхаар урьдчилсан төлөв гарч байгаа бөгөөд 16-нд нутгийн хойд хэсгээр, 15, 18-нд зарим газраар, 17-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурчДархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байгаа аж.