2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буюу пүрэв гарагт болох Гамшгийн дадлага сургуулилтын үеэр 07.00-09:30 цаг хүртэл нийслэлийн замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна. Иймд Хотын даргын захирамж гарч Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10 цаг 00 минут, дуусах цагийг 19 цаг 00 минут байхаар тогтоожээ.