Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар бүрийн гуравдахь хоногийн лхагва гаригт зохион байгуулж байна.
Энэ удаагийн нээлттэй өдөрлөг маргааш буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 09:00-16:00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад явагдах юм байна.