Богд Уулын Соёмботой ууланд өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны 11:17 цагт гарсан түймрийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, бүрэн унтраалаа.
Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Харин Хотын захирагч С.Амарсайханы зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гал түймрийг унтраах үйл хэрэгт идэвх санаачлагатай оролцсон сэтгүүлч Б.Болдбаатар, Кёкшүзан Батбаяр болон бусад иргэдэд талархал илэрхийллээ.