Нийслэлийн Онцгой байдлын газарт Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр алдлаа гэсэн дуудлага өнөөдрийн 11.17 цагт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон Нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Түймрийг 12.40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна