Улсын эмнэлгүү дийн эргэн тойронд барилга байшин олноор барьснаар хүн, машин чөлөөтэй зорчиж чадахгүй, өвдөж зовсон иргэд тусламж, үйлчилгээгээ цаг алдаж авдаг талаар манай сонин өмнө нь сурвалжилж байсан. Аль ч шатлалын эмнэлэгт дөрвөн талаас нь нэвтэрч, гарахад саадгүй байвал үйлчилгээгээ шуурхай явуулах нөхцөл бүрдэнэ. Гэтэл Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)- өөр үйлчлүүлэгчид эмнэлэг рүү орохын тулд ганцхан гарц дээр түгжрэх болжээ.
Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогц үзүүлдэг ганц төв нь ачааллаа дийлэхгүй, хүнээр хахаж байхад даарин дээр давс гэгчээр эмнэлгийн гадаа ч иргэдийг зовоосоор. Энэ талаар тус төвийнхөн “Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмнэлгийн орц, гарцын асуудлыг нэлээд шүүмжилж, нийслэлийн ЗДТГ болон холбогдох мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь ирж, танилцсан. Асуудлыг шийднэ хэмээсэн ч хоорондоо баахан цаас шидэлцсэнээс өөр юу ч хийсэнгүй. Түүгээр ч зогсохгүй ХСҮТ-ийн эргэн тойрны үлдсэн хэсэгхэн зайд гарааш, чингэлэг нэмж суурилуулаад, орц, гарцыг хаачихлаа. Эмнэлгийн барилгад бараг “наалдсан” хувийн хэвшлийн хэдэн байгууллагатай тэмцэх чадал нийслэлийн удирдлагад алга. Хүнд өвчиндөө шаналсан иргэдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байна” гэсэн юм.