НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасны дагуу Монгол бахархлын өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.
Тэгвэл уг журмын дагуу өнөөдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүх нийтээр амарч, автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.
Ташрамд дурдахад, 1910 онд Хоёрдугаар Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Копенхаген хотноо хуралдуулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ. Санаачлагч нь Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гэж үздэг бөгөөд анх хэзээ санаачилсан нь тодорхойгүй. Ийнхүү 1911 оны 3 сарын 19-нд уг өдрийг Австри, Дани, Герман, Швейцари зэрэг орны сая гаруй хүн тэмдэглэжээ. Мөн оны 3 сарын 25-нд Нью-Йорк хот дахь нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэй байсан бөгөөд аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас нас барагсдын тоо олон болсон аж. Энэ нь ч нөлөөлж, дэлхийн нэгдүгээр дайны өмнө буюу 1913 оны 3 сарын 8-нд Европ даяар энхтайвны төлөө жагсаал өрнөжээ.