Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарынхан “Гоёо” компанитай хамтран нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна. Энэ үеэр 160 ажлын байр зарлав. Үүнээс 100 орчим нь мэргэжил, нас харгалзахгүйгээр цалинтай сургаж авах ажил юм байна. Өчигдөр эхэлсэн энэхүү өдөрлөг өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Зохион байгуулагч Э.Цэрэннадмид “Одоогоор 30 гаруй хүн бүртгүүлсэн. Бүртгүүлсэн иргэдийн материалтай танилцсаны дараа тэнцсэн хүмүүсээс энэ сарын 11-нээс эхлэн ярилцлага авна” гэв. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор худалдааны зөвлөхөөр 30 хүн ажиллуулах гэнэ.