Эрүүгийн Цагдаагийн Албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорэйшн" компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" гэлээ.
Ташрамд, Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилжээ.